I am delighted to announce that the Project Kids will be available from early August 2021 to children in Mongolia, thanks to a dedicated team of volunteers from Mongolia. The translation began in early 2021, and despite the complications of several COVID lock-downs, remote working and coordinating with printers, distributors and book stores during these challenging times, The Ultimate Tree House Project (Гайхамшигт Модон Байшин) will be ready to hit the shelves of Mongolian bookstores in August 2021.
Сайн дурын үндсэн дээр ажилласан залуусын тусламжтайгаар Адал Явдалт Төслүүд цуврал маань 8-р сарын эхээр Монгол улсад хэвлэн нийтлэгдэх гэж байгаад миний бие туйлын баяртай байна. Орчуулгын ажил 2021 оны эхээр эхэлж Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон удаагийн хөл хорио, зайнаас ажиллах шаардлага, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах хэвлэлийн газар, номын дэлгүүрийг олох зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэдий ч, цувралын анхны ном болох Гайхамшигт Модон Байшин нь Монголын номын дэлгүүрүүдээр 2021 оны 8-р сараас борлогдож эхлэхэд бэлэн болоод байна.
The PKA Mongolian translation team: Tergel Odgerel – О. Тэргэл (top left), Tsengel Battur – Б. Цэнгэл (top right), Binderiya Lkhagvadorj – Л. Биндэръяа (bottom left) and Tamir Batsaikhan – Б.Тамир (bottom right).
Адал Явдалт Төслүүд цувралын Монгол орчуулгын баг: О. Тэргэл (зүүн дээд) Б. Цэнгэл (баруун дээд) Л. Биндэръяа (зүүн доод) Б.Тамир (баруун доод).
The Project Kids Adventures books are being translated and published locally, and the PKA series in Mongolia will also have a new, hand-crafted cover look designed by Suren Hash (Suzi), tailored to fit the children’s book market there.
Адал Явдалт Төслүүд цуврал нь Монголд орчуулагдан, хэвлэгдэж байгаа бөгөөд цоо шинэ өнгө төрхтэй хавтасны дизайныг авьяаслаг Х. Сүрэн (Сюзи) урласан билээ.
The translation team will also be working with non-profit organisations, and proceeds from book sales will go to help get the books into the hands of underprivileged children around Mongolia.
Монгол орчуулгын баг нь сайн дурын үндсэн дээр ажилласнаас гадна номын борлуулалтаас олох ашгийг бүхэлд нь сайн үйлсийн аянд зориулж энэхүү номыг худалдан авах боломжгүй зорилтод бүлгийн хүүхдүүдэд номоо хандивлах юм.
Well done PKA Team Mongolia!
Адал Явдал Төслүүд цувралын Монголын багтаа амжилт хүсье!
Be First to Comment