Адал Явдалт Төслүүд нь хүүхдүүдэд төслийн удирдлагын суурь мэдлэгийг олгох зорилгоор бүтээгдсэн цуврал номууд юм. Төслүүд бол бидний амьдралын нэг хэсэг, бид гэртээ, сургуульдаа, ажил дээрээ үргэлж төсөл хэрэгжүүлдэг. Энэхүү цуврал нь энгийн болон сонирхолтой байдлаар хүүхдүүдийг ирээдүйн ажил амьдралд нь бэлтгэдэг гэж хэлж болно.
Хэдийгээр цуврал нь төслийн удирдлагын боловсрол олгодог хэдий ч энгийн нэг сурах бичгээс ялгаатай. Амьдрал дээр тулгардаг бодит жишээнүүд болон адал явдлаар дүүрэн түүхүүдээр дамжуулан төслийн удирдлагын суурь ойлголтыг энэхүү цувралаар дамжуулан суралцах боломжтойгоороо онцлогтой юм. Жишээ нь, аливаа зүйлийг хийхдээ төлөвлөгөө гаргах нь ямар чухал байдаг талаарх сургамжийг энэхүү цувралаас авах болно. Адал Явдалт Төслүүд цувралыг сургуулийн хөтөлбөрт ашиглах боломжтой гадна, мэдээж хүүхдүүд гэртээ бие даан унших бүрэн боломжтой.
Цуврал нь нэгэн найзуудад (төслийн баг) тохиолддог сонирхолтой адал явдал бүрийг нэг ном болгон багтаасан бөгөөд тэдгээр хүүхдүүд төслийг удирдах суурь зарчмуудыг ашиглан гайхалтай олон зүйлсийг хэрхэн хамтран хийхийг өгүүлэх болно. Ихэнх хүүхдэд зориулсан цувралуудаас ялгаатай нь, Адал Явдалт Төслүүд цувралд багтсан номуудыг хүүхдүүд анги ахих бүрдээ нэг нэгээр нь уншиж төслийг удирдах талаарх мэдлэгээ улам гүнзгийрүүлэх боломжтойгоороо онцлогтой юм.
Адал явдалт төслийн түүхүүд уншигч Танд таалагдана гэж найдаж байна!
Гари М Нелсон, PMP (Gazza)